Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

Sunday, April 24, 2016

Цэцэрлэгийн танилцуулга



       Ìàíàé öýöýðëýã Дорнод аймгийн Чойбалсан хотын төвд анх 1982 онд хүүхдийн төлөө фондын хөрөнгөөр 4 á¿ëýã 90 õ¿¿õäèéí îðòîé, 16-н ажилтаны орон тоотойгоор  ¿éë àæèëëàãààãàà ýõýëñýí. 2000-2010 онуудад гадаад дотоод орчин нөхцлийг сайжруулан улмаар 2-3 бүлэг нэмж хамран сургалтыг нэмэгдүүлэн 6 бүлэгт 2300 гаруй хүүхэд, 28-н багш ажилтантай үйл ажиллагаа явуулж байгаад 2012-2013 онд улсын төсвийн хөрөнгөөр хуучин барилгаа 90 сая төгрөгөөр засварлаж, 690 сая төгрөгөөр шинээр 150 хүүхдийн хүчин чадалтай цэцэрлэг бариулж өргөтгөл хийсэн
.
       Одоо тус цэцэрлэг 10 бүлэгт 400 гаруй хүүхэд хүлээн авч 38 багш ажилчидтай үйл ажиллагаагаа явуулж хамран сургалтыг 33 хувиар нэмэгдүүлэн ажиллаж байна.
       Бид цэцэрлэгийнхээ газрыг өргөтгөн 10000м2 болгосноор хүүхдийн чөлөөтэй тоглох тоглоомын талбай, биеийн тамирын талбай, жимс бутны цэцэрлэгт хүрээлэн, туршилт танин мэдэхүйн ногооны талбай, 6x8 хүлэмж байгуулан хүүхэд бүрийг өөрөө үйл хийхэд нь дэмжсэн идэвхитэй орчинг бүрдүүлж түүнийгээ жил бүр засан сайжруулж, нэр төрлийг нь нэмэгдүүлж, шинэчлэн ажиллаж байна.
        Манай хамт олон боловсролын чанарын шинэчлэл, цөм хөтөлбөрийг хэрэгжүүлэх, бага насны хүүхдийн хөгжлийг дэмжих, хүүхдийг болзошгүй эрсдэлээс хамгаалах, бодит, ЭКО орчин бүрдүүлэх зэрэг бүтээлч үйл ажиллагааг явуулснаар дараах амжилтуудыг жил бүр гарган ажиллаа. Үүнд:
·         Аймгийн “Тэргүүний хамт олон”-оор 2006, 2014онд  2 удаа
·         Чойбалсан “Хотын тэргүүний хамт олон”-оор 2008, 2015 онд  2 удаа
·          “Хүүхдэд ээлтэй байгууллага”-аар 2008 онд 
·         Аймгийн “Тэргүүний эцэг эхийн зөвлөл”-өөр 2013 онд
·         Улаан загалмайн “Энэрэнгүй үйлстэн” байгууллагаар  2011 онд
·         МУЗН 75 жилийн ойг угтаж Хүмүүнлэгийн үйлсийн хүрээнд зохион байгуулсан “Атга будаа” аянд  2014 онд  3-р байр
·         Монголын ажил олгогч эздийн Есөн эвт холбоо ТББ-ын
“2008 оны Тэргүүний байгууллага”-аар 2008 онд
·         Аймгийн “ҮЭ дэмжигч байгууллага”-аар  2013 онд
·          МҮЭ “Хөдөлмөрийн хүний төлөө  хамт олон”-оор 2014 онд
·         Аймгийн “ Эрүүл мэндийг дэмжигч байгууллага”-ын 3-р зэргийн гэрчилгээ 2015 онд

·         “Ном” хөтөлбөрийн хүрээнд тогтвортой үйл ажиллагаа, бүтээлч үйлээрээ шалгарч аймагт Тэргүүн байр 2015 онд  тус тус шалгарч шагнагдсан явдал нь манай хамт олны хүүхэд нэг бүрийн хөгжилд үнэтэй хувь нэмрээ оруулсны илрэл юм.

0 comments on "Цэцэрлэгийн танилцуулга"

Post a Comment

 

Дорнод аймгийн 12-р цэцэрлэг Copyright 2008 All Rights Reserved Baby Blog Designed by Ipiet | All Image Presented by Tadpole's Notez