Боловсролын салбарын чанарын шинэчлэл, хүүхэд нэг бүрийг хөгжүүлэхийн төлөө өндөр үүрэг, хариуцлагатай ажиллаж буй мэргэжил нэгт багш, удирдлагууд, хамт олон, эцэг эхчүүддээ энэ өдрийн мэндийг хүргэе.
Зөв монгол хүүхэд бүрийг хөгжүүлэх, СӨБ-ын сургалтын цөм хөтөлбөрийг хэрэгжүүлэх түүхэн хариуцлагатай үе та бидний өмнө ирээд байна.
Хүүхэд аз жаргалтай, баяр баясгалантай, дуртай, хөгжилтэйгээр суралцах үйлд оролцсон тэр үед өөрсдийн бүхий л боломж, чадвараа дайчлан илүү бүтээлчээр суралцдаг гэдгийг өдөр бүхэн санаж хамтран ажиллахыг та бүхнээс хүсэж цаашдийн ажил хөдөлмөрт амжилт, амьдралд тань эрүүл энх, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
Хүндэтгэсэн: Цэцэрлэгийн эрхлэгч
Гэрэлбаатарын Алтансувд
Боловсролын Тэргүүний ажилтан
Боловсрол судлалын магистр,
Тэргүүлэх багш