Цэцэрлэгийн
танилцуулга
Ìàíàé öýöýðëýã Дорнод аймгийн Чойбалсан хотын төвд анх 1982
онд хүүхдийн төлөө фондын хөрөнгөөр 4 á¿ëýã 90
õ¿¿õäèéí îðòîé, 16-н
ажилтаны орон тоотойгоор ¿éë àæèëëàãààãàà ýõýëñýí. 2000-2010 онуудад гадаад дотоод орчин
нөхцлийг сайжруулан улмаар 2-3 бүлэг нэмж хамран сургалтыг нэмэгдүүлэн 6 бүлэгт
2300 гаруй хүүхэд, 28-н багш ажилтантай үйл ажиллагаа явуулж байгаад 2012-2013
онд улсын төсвийн хөрөнгөөр хуучин барилгаа 90 сая төгрөгөөр засварлаж, 690 сая
төгрөгөөр шинээр 150 хүүхдийн хүчин чадалтай цэцэрлэг бариулж өргөтгөл хийсэн.
Одоо тус цэцэрлэг 10 бүлэгт 400 гаруй
хүүхэд хүлээн авч 38 багш ажилчидтай үйл ажиллагаагаа явуулж хамран сургалтыг
33 хувиар нэмэгдүүлэн ажиллаж байна.
Бид
цэцэрлэгийнхээ газрыг өргөтгөн 10000м2 болгосноор хүүхдийн чөлөөтэй тоглох
тоглоомын талбай, биеийн тамирын талбай, жимс бутны цэцэрлэгт хүрээлэн, туршилт
танин мэдэхүйн ногооны талбай, 6x8 хүлэмж байгуулан хүүхэд бүрийг өөрөө үйл
хийхэд нь дэмжсэн идэвхитэй орчинг бүрдүүлж түүнийгээ жил бүр засан сайжруулж,
нэр төрлийг нь нэмэгдүүлж, шинэчлэн ажиллаж байна.
Манай хамт олон боловсролын
чанарын шинэчлэл, цөм хөтөлбөрийг хэрэгжүүлэх, бага насны хүүхдийн хөгжлийг
дэмжих, хүүхдийг болзошгүй эрсдэлээс хамгаалах, бодит, ЭКО орчин бүрдүүлэх зэрэг
бүтээлч үйл ажиллагааг явуулснаар дараах амжилтуудыг жил бүр гарган ажиллаа.
Үүнд:
·
Аймгийн “Тэргүүний хамт олон”-оор
2006, 2014онд 2 удаа
·
Чойбалсан “Хотын тэргүүний хамт олон”-оор
2008, 2015 онд 2 удаа
·
“Хүүхдэд ээлтэй байгууллага”-аар 2008 онд
·
Аймгийн “Тэргүүний эцэг эхийн зөвлөл”-өөр
2013 онд
·
Улаан загалмайн “Энэрэнгүй үйлстэн”
байгууллагаар 2011 онд
·
МУЗН 75 жилийн ойг угтаж Хүмүүнлэгийн үйлсийн хүрээнд зохион байгуулсан “Атга будаа” аянд 2014 онд
3-р байр
·
Монголын ажил олгогч эздийн Есөн эвт холбоо ТББ-ын
“2008 оны Тэргүүний байгууллага”-аар 2008 онд
·
Аймгийн “ҮЭ дэмжигч байгууллага”-аар 2013 онд
·
МҮЭ “Хөдөлмөрийн хүний төлөө хамт
олон”-оор 2014 онд
·
Аймгийн “ Эрүүл мэндийг дэмжигч байгууллага”-ын 3-р зэргийн гэрчилгээ 2015
онд
·
“Ном” хөтөлбөрийн хүрээнд тогтвортой үйл ажиллагаа, бүтээлч үйлээрээ
шалгарч аймагт Тэргүүн байр 2015 онд тус
тус шалгарч шагнагдсан явдал нь манай хамт олны хүүхэд нэг бүрийн хөгжилд
үнэтэй хувь нэмрээ оруулсны илрэл юм.